9-Р АНГИ СОРОНЗОН ОРОН НЭМЭЛТ ДААЛГАВАР
1.
Дараах
материалуудаас аль нь соронзлогддог вэ?
A. Алт B. Мөнгө
C. Төмөр D. Хөнгөнцагаан
2.
Соронзон орон хаана
үүсдэг вэ?
1. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд
2. Үл хөдлөх цэнэгийн эргэн тойронд
3. Тогтмол соронзын орчимд
A. Зөвхөн 1 B.
Зөвхөн 3 C. 1 ба 2
D. 1 ба 3
3.
Тогтмол соронзыг
голоор нь 2 хэсэг болгон хуваахад . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
A. N болон S туйлтай 2 хэсэг
болно. B. Соронзон шинж чанараа алдана.
C. 2 соронзон болно.
D. Зөвхөн 1 туйлтай болно.
4.
Соронзон шинж
чанартай болсон төмөр бие аль нь вэ?
A. 1 B. 2 C. 1 ба 2 D. Аль нь ч биш
5.
Соронзжсон төмөр
биеийн соронзон шинж чанарыг алдагдуулах арга аль нь вэ?
1. Алхаар цохих 2. Усанд хийх 3. Халаах
A. 1 ба 2 B. 1 ба 3 C. 2 ба 3 D. 1, 2, 3
6.
Х, У гэсэн хоёр
металл саваа өгөгджээ. Эдгээр нь соронз эсвэл төмөр байх магадлалтай. 2 савааг
хооронд нь ойртуулахад 3 ба 1 хоорондоо түлхэлцэж, 3 ба 2 хоорондоо таталцаж
байв. Хоёр металл саваа юу вэ?
A. Соронз, төмөр B. Соронз, соронз C. Төмөр, соронз D. Төмөр, төмөр
7.
Шулуун соронзын
орчимд луужингууд байрлуулав. Луужингийн сум нь хойд туйлыг заана.
Х луужингийн чигийг дүрсэлнэ үү.
A.
8.
Сурагч нэгэн металл
биетийн хольцод төмөр орсон эсэхийг шалгах даалгавар авчээ. Тэрээр юуг ашиглаж
илрүүлэх вэ?
A. Зэс B. Соронз C. Төмөр
D. Хөнгөн цагаан
9.
Сурагч төмөр биеийг
соронзод татуулж хоёр үзүүрт нь хойд ба өмнөд туйл үүссэнийг мэджээ. Төмрийн
үзүүрт өмнөд туйл үүссэнийг нэг удаагийн боломж ашиглан чи хэрхэн мэдэх вэ?
A. Төмрийн үзүүрт соронзын өмнөд
туйл ойртуулан түлхэлцэж байгаагаар нь мэднэ.
B. Төмрийн үзүүрт соронзын хойд
туйл ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
C. Төмрийн үзүүрт төмөр бие
ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
D. Төмрийн үзүүрт зэс бие
ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
10.
Дараах
өгүүлбэрүүдийг гүйцээж бичээрэй.
a. Соронзууд нь хоорондоо . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . ба . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . харилцан үйлчлэлцэнэ.
b. Соронз нь. . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . ба . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
гэсэн хоёр туйлтай.
Comments
Post a Comment